Д.Сумъяабазар: НМХГ болон Улаанбаатар хотын захирагчийн албанд аудит оруулна

Админ
2021/04/08

Нийслэлийн Засаг дарга “Ковид-19” халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн албанаас энэ хүрээнд хийсэн ажлаа танилцуулав. 

Нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор худалдааны 13.327, хоол үйлдвэрлэлийн 5.733, ахуйн үйлчилгээний 3.592, авто засвар үйлчилгээний 1.061, бусад үйлчилгээний 2.477 газарт буюу нийт 26.190 газрыг хамруулан шалгасан байна. Ингэхдээ 8.006 зөрчил илрүүлэн, 58.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. 

Мөн нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсэг байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгчээ. 

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29- нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4.613 метр кабель цэгцлэх, таван шонд таг хийсэн байна. 

Үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгалт явуулжээ. Шалгалтаар 73 байршилд 1.267 метр урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байгааг илрүүлсэн гэв. 

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Улаан[1]баатар хотын Захирагчийн ажлын албанд иргэдээс гомдол их ирж байгаа тул аудит оруулна гэдгийг гэлээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект, байршилд халд[1]варгүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. 

Мөн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өгөв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна