Эрчүүд ч хүндлүүлэх эрхтэй

Админ
2021/04/08

Г.ЭНХ

...Тоглоом, хошигнол ч юм уу бүү мэд. Ямартай ч таван ширхэг оймсоор цэцгийн баглаа хийж, гурав, дөрвөн лааз шар айргийг танк хэлбэртэй боон худалдаалж буй зураг цахим орчинд түгсэн...

Нийгэмд нэгэн тогтсон хандлага байдгийг саяхан анзаарч харлаа. Бид “Охидоо хайрлая”, “Охидоо хүчирхийллээс хамгаалъя” гэдгээс биш хөвгүүд, эрчүүдээ хамгаалъя гэж нэг ч удаа хэлээгүй мэт. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баяр хэдхэн өдрийн зайтай болдог. Алийг нь хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаагаас асар том ялгаа харагдана. 

Тоглоом, хошигнол ч юм уу бүү мэд. Ямартай ч таван ширхэг оймсоор цэцгийн баглаа хийж, гурав, дөрвөн лааз шар айргийг танк хэлбэртэй боон худалдаалж буй зураг цахим орчинд түгсэн. Эр хүнийг үнэлэх үнэлэмж ийм өчүүхэн юм уу гэж халагламаар. Жендэрийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхээр хязгаарлагдахгүй. Эмэгтэй, эрэгтэй хүнийг ижил түвшинд ойлгож, хүндлэх, үүрэг хариуцлагаа ч зэрэг хүлээх хэрэгтэй гэсэн үг. 

“Чи эр хүн учраас зовлон даах ёстой”, “Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй” зэрэг үгс нь тэгш бус харилцааг улам дэлгэрүүлдэг. Бид нэгэндээ хүйсийн ялгаатай байдлаар бус бие хүн гэдэг нь утгаар хандах ёстой. Зөвхөн “Хөвгүүдээ хүмүүжүүлье” л гэж хэлэхээс илүү охиддоо ч багаас нь эр хүнийг хүндлэх, зөв зохистой харилцах харилцаанд сургах ёстой юм шиг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна