Ким Кардашьян тэрбумтнуудын эгнээнд орлоо

Админ
2021/04/08

Реалити шоуны од Ким Кар[1]дашьян Твиттерт АНУ-ын экс Ерөн[1]хийлөгч Барак Обаматай ойролцоо буюу 6.6 сая дагагчтайг "Forbes" сэтгүүл анх 2011 онд онцлон дурдаж байв. Түүнээс таван жилийн дараа Ким гар утасны тоглоомын ачаар 51 сая ам.долларын ашиг олж, тус сэтгүүлийн нүүрийг чимж байлаа. Харин өдгөө тэрбээр дэлхийн тэрбумтнуудын тоог нэгээр нэмжээ. 

“Forbes” сэтгүүлийн тооцоолс[1]ноор Кимийн хөрөнгө аравдугаар сард 780 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум болж өсжээ. Түүний хөрөнгө ийнхүү өсөхөд “KKW Beau[1]ty”, “Skim”s зэрэг брэнд, реалити шоу, жижиг хөрөнгө оруулалтууд нь ихээр нөлөөлсөн бололтой. Ким 2019 онд өөр нэг брэнд бү[1]тээсэн нь галбиржуулагч хувцасны “Skims” юм. 

Тэрбээр шинэ брэндээ твиттер дэх 69.6 сая, инстаграмын 213 сая дагагчдадаа идэвхтэй сурталчилсны үр дүнд “Skims” маш хурдан хөл дээрээ боссон гэдэг. Цар тахлын хөл хорионоос болж хүмүүсийн сонирхол загварлаг байдлаас тав тухыг илүү үзэх болсныг “Skims” мэдрэмжтэй анзааран хүмүүсийн сонирхолд тохирсон хувцас урлаж эхэлснээрээ асар их ашиг олсон аж. Тус компани өдгөө 500 сая ам.доллараар үнэлэгдэж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна