Нэхмэлийн шар байруудын дунд барилга бариулахгүй гэв

Админ
2021/04/08

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг Нэхмэлийн шар байруудын дахин барил[1]га барихаар газар ухсаныг иргэд эсэр[1]гүүцжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хү[1]мүүсийн хамт оршин суугчдын төлөөлөлтэй уулзсан юм. 

Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор буюу Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. 

Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад бай[1]гаа” гэдгийг хотын удирдлагад дуулга[1]сан юм. Харин нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ газар орон сууц ба[1]риулахгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй. 

Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилцох хэрэгтэй. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өгчээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна