Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Админ
2021/04/08

Ой хээрийн түймрээс урьдчилан сэр[1]гийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлжээ. 

Хөдөлгөөнт эргүүл ирэх зургадугаар сар хүртэл ажиллах аж. Ингэхдээ Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэх юм. 

Ташрамд дурдахад, он гарсаар улсын хэмжээнд долоон удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд нийт 20.412 га талбай өртсөн байна. Мөн энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймагт ой, хээрийн гал түймэр гарах өндөр аюултай болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна