Хамгийн харамч ордууд

Админ
2021/04/10

Мөнгө бол аз жаргал, амжилт, сайхан амьдралын үндэс биш. Гэхдээ яах ч аргагүй амьдралын чухал хэрэгцээ болсон мөнгийг олж, зарцуулж, зөв харьцаж сурах хэрэгтэй. Мөнгөнд амьдралаа захируулахгүй харин өөрөө захирах хэрэгтэй. Тэгвэл зурхайчид ордуудын мөнгөнд хандах хандлага харилцан ялгаатай өөр гэж үздэг байна. Ингээд бүгдээрээ чухам ямар ордууд мөнгөндөө хамгийн харамч мөн үрэлгэн болохыг харцгаая.


МатарТэд маш их хөдөлмөрлөж тэр хэмжээгээрээ олно, гэхдээ маш бага үрнэ. Тэд зурхайн ордууд дундаас хамгийн харамч нь гэж хэлж болно. Өөрийнхөө хувийн хэрэгцээнд ч тэр болгон мөнгө үрээд байхгүй, харин оронд нь хуримтлал үүсгэнэ.

ОхинОхины ордныхон ямар ажил яаж хийхээ маш сайн мэддэг. Ширхэг зоосыг ч тооцож, хэзээ ч төлөвлөөгүй зарлага гаргадаггүй. Гэхдээ тэд томоохон худалдан авалт хийхдээ сайтар бодож өөрсдийгөө эрхлүүлэхээ мартахгүй.

МэлхийТэд бүх зүйлээ гэр бүлдээ зориулж хөрөнгө оруулдаг. Тав тух, ойр дотны хүмүүсийн эрүүл мэндийн төлөө тэд юугаа ч харамлахгүй. Гэхдээ бусад зарлагаа хэмнэж байж энэ бүгдэд хөрөнгө оруулдаг.

ҮхэрТэд мөнгөнд маш хачирхалтай ханддаг. Хамгийн хачирхалтай нь бусдын мөнгийг үрэх сонирхолтой. Түншийхээ мөнгийг өөрийнхөө зугаа цэнгэлд үрж орхино. Гэхдээ тэд санхүүгийн хүндрэлд орсон бол өр зээлийн нүхнээс өөрийн зүтгэлээр гарч ирж чадах зальтай хүмүүс.

ЗагасЗагасны ордныхон бол мөнгөний хувьд тэнцвэргүй хүмүүс. Нэг бол маш үрэлгэн эсвэл маш харамч байдаг. Тэд шаардлагатай үед мөнгөтэй байх нь чухал гэж үзэхээс илүүтэй бүхэл мөнгөтэй болонгуут л үрэх сонирхол нь давамгайлна. Тэднийг мөнгөө сэтгэл хөдлөлийн дагуу үрдэг гэж хэлж болно.

ИхэрТэд бас зальтай. Тэд өөрсдийгөө муу хүн гэж ойлгуулахыг хүсдэггүй. Нийтийн үзэл бодол тэдний хувьд маш чухал. Эргэн тойрны хүмүүст өөрийгөө өглөгч, сайхан сэтгэлтэй гэж ойлгуулахын тулд мөнгө үрэхэд хүргэнэ. Үнэндээ тэд маш нарийн тооцоотой хүмүүс байдаг.

 ХилэнцЗальтай бас ухаалаг хилэнцүүд түрийвчээ өөрийнхөө хувийн хэрэгцээнд л ашиглана. Тэдэнд ашигтай санагдвал маш их мөнгө ч зарцуулж чадна. Гэхдээ бусдын нүднээс далд тэд мөнгөө хэмнэж бас чадна.

ЖинлүүрЖинлүүр бүх зүйлд тэнцвэртэй хандана. Тэд онцгой шинжийг агуулсан бөгөөд өөрсдийнхөө мөнгийг гамнана, харин бэлэглэсэн эсвэл зээлээр авсан мөнгийг дуустал нь үрнэ. Тэд төлөвлөөгүй орж ирсэн мөнгийг найз нөхөд, хамт олон, тэр ч бүү хэл танихгүй хүнд ч үрж орхино. Харин өөрийнхөө хөдөлмөрөөр төлөвлөж олсон мөнгийг ухамсартайгаар зарцуулж хуримтлуулна.

ХоньТэд үрэлгэн биш, гэхдээ шуналтай ч биш. Тэд санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн ухамсартайгаар зөв зарцуулахаа сайн мэддэг хүмүүс. Хөндлөнгөөс харахад маш ихээр нь зарцуулаад байгаа мэт боловч үнэндээ тооцоотой зарцуулдаг, цаашаа ч хуримтлал үүсгэсэн байдаг.

АрсланАрслангийн ордны хүмүүс тансаг эд зүйлсэд дуртай, дээд зэрэглэлийн зочид буудал гээд баячуудын амьдралын хэв маягийг баримтална. Тэдний хувьд мөнгө үрнэ гэдэг нь тэнэглэл бус харин шаардлага. Арслангийн эрчүүд таалагдсан бүсгүйгээ хэзээ ч хямдхан кафед урихгүй (ямартай ч эхний болзоонд), арслангийн эмэгтэйчүүд харин хэзээ ч хямдхан гоёл чимэглэл зүүхгүй.

БумбаТэд бусдыг баярлуулах хамгийн дуртай. Бумбын ордныхон санхүү хөтөлдөггүй учраас халаасандаа хэдэн төгрөгтэйгөө ч сайн мэдэхгүй явдаг. Хайртай хүмүүстээ бэлэг өгч баярлаж байгааг нь харах маш дуртай.

НумНумын ордныхон бол харамч гэх ойлголтыг огт мэдэхгүй хүмүүс. Тиймээс тэднийг ашиглах гэсэн хүмүүс цөөнгүй, яагаад гэвэл тэд ямар нэгэн хүлээн авалтын мөнгийг төлөхөд үргэлж бэлэн байдаг.

 

 

 


24
15
0
0
1
4

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна