Стрессээ тайлах сонгодог 5 арга

Админ
2021/04/13

Олон сар гэртээ хөл хорионд байсан хүмүүс бие махбод, санхүү, сэтгэл санааны зэрэг хямралтай нүүр тулж, тэр чинээгээр стресст автах нь ихэсч байна. Ийм үед та хамгийн түрүүнд өөрт төрж буй стрессийг зохицуулж сурах нэн чухал. Тэгвэл стрессээ тайлах сонгодог аргуудаас суралцаарай.

Үүнд:

1. АЖЛАА ЗӨВ ХУВИАРЛА: Ямар ч зохион байгуулалт, төлөвлөгөөгүй замбараагүй ажил стрессдэх шалтгаан болдог. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүйгээс болж нэг дор хэт олон ажил хийх, цаг нь тулсан үед ажлууд овоорох гэх мэт ачааллууд бидэнд стерсс үүсгэдэг. Тиймээс ажлаа өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр төлөвлөж хэвшээрэй. Төлөвлөгөөнд багтсан ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээд үлдсэн чөлөөт цагаа өөртөө зарцуулаарай.

2. ИНЭЭМСЭГЛЭ: Хүн ямар сэтгэл хөдлөлтэй байгаагаас шалтгаалж ажилдаа яг л тэр сэтгэл хөдлөлөөрөө ханддаг. Иймээс та өглөө болгон инээмсэглэн босч, бусадтай инээмсэглэн харьцаж байгаарай. Сайхан инээмсэглэл өөрөө сэтгэл сэргээгч юм шүү.

3. ӨӨРИЙГӨӨ БАЯРЛУУЛАХ: Та яг ямар үед сэтгэл ханамж авдаг гэдгээ бодож үзээрэй. Амрах, аялах, дуулах, бүжиглэх гэх мэт өөрийн сонирхож буй зүйлдээ цаг зав гаргаж байх нь эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэж стрессийн мэдрэмжийг бууруулдаг байна.

4. СӨРӨГ БОДЛООС АНГИЖРАХ: Аливаа сөрөг бодол нь сөрөг мэдрэмжийг үүсгэдэг. Харин сөрөг мэдрэмж стрессийг үүсгэдэг учраас сөрөг зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Сөрөг мэдээлэллээс аль болох зайлсхийх, хэн нэгнээс сонссон сөрөг мэдээллийг хэвийнээр хүлээж авахад суралцвал сөрөг бодлоос амархан ангижирна.

5. КАТАРСИСТ ОРОХ: Өөрт төрж буй сөрөг мэдрэмж, стресс бухимдлаа өөрийн сайн найз, ажлын газрын хүн, аав, ээж гээд ойр дотны хүмүүстэйгээ хуваалцан ярилцаж байгаарай. Өөрийн стрессийн мэдрэмжийг бусадтай хуваалцаж ярилцах нь сэтгэл судлалын яриан эмчилгээний сонгодог загвар билээ. Та дээрх аргуудыг туршиж үзээрэй. Стресс бол хүний амьдралд тохиолддог түгээмэл сэтгэл зүйн үзэгдэл юм. Хамгийн гол нь стрессийг зөв даван туулж чадсан тохиолдолд таньд эерэг үр дүн гарна. Стрессээ хамтдаа даван туулж хамтдаа урагшилцгаая.


‘Mind mirror’ сэтгэл зүйн зөвлөгөөний төв



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна