Хаврын улиралд ядаргаагаа сэгсрэх хоол хүнс

Админ
2021/04/13

Хаврын улиралд биеийн тамир тэнхээ муудаж, хуучин архаг өвчин сэдрэн аливаа  өвчинд өртөмтгий болдог. Мөн энэ улиралд ходоодны үйл ажиллагаа буурдаг учир өвлийн цагт хэрэглэж байсан хоол хүнсийг ходоод боловсруулж чаддаггүй юм. Тиймээс халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ,  тослог бүлээн чанартай хүнс, тэжээллэг хоолыг идэх хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Ингээд та бүхэндээ хаврын хавсрагатай өдрүүдийг давахад туслах хоол хүнстэй холбоотой дараах 10 зөвлөгөөг хүргэж байна. 

  • Хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулж мацаг барьж болохгүй.
  • Сарны хүч ид дэлгэрч байгаа оройн цагт буюу 23 цагаас өглөөний таван цаг хүртэл зайлшгүй унтах ёстой. Хаврын улиралд нойр маш чухал.
  • Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг байна. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог.
  • Энэ улиралд халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн чанарын хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
  • Хонины мах түлхүү идэх хэрэгтэй. Хонины мах бол тослог бүлээн чанартай.
  • Улаан идээ буюу мах хэрэглэхийг багасгаж, шар идээг түлхүү хэрэглэвэл зохино. Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, хайлмаг зэрэг орно. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэдэг тул хаврын хавсрагатай өдрүүдийг давахад тустай аж.
  • Ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй.
  • Яргуй, халгай идэх нь төдийлөн сайн зүйл биш бөгөөд эдгээр ургамал маш халуун чанартай тул харин ч эсрэгээрээ аливаа эмгэг өвчнийг сэдрээх эрсдэлтэй.
  • Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэх дэмий. Ходоодны хийн хувьд зай, завсар гаргах хэрэгтэй. Хоёр алганы дөрөв хуваасны гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идвэл тохиромжтой байх нь ээ.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна