Зүүн талаасаа сэлфи хийвэл илүү дур булаам харагддагийг судлаачид тогтоожээ

Админ
2021/04/14

Та аль талаасаа сэлфи хийдэг вэ?

Австралийн Ла Тробын их сургуулийн Сэтгэлзүй, тархи судлалын тэнхимийн профессор Annukka Lindell 2,000 гаруй сэлфи зурганд судалгаа хийсний үр дүнд ихэнх хүмүүс зургаа зүүн талаасаа авдаг гэдгийг тогтоосон байна. Тэгвэл судлаачид бидний нүүрний зүүн тал яагаад нөгөө талаасаа илүү дур булаам харагддагийг тайлбарлажээ. Хүний нүүрний зүүн тал нь сэтгэл хөдлөлийг баруун талаасаа илүү илэрхийлдэг. Учир нь сэтгэл хөдлөлийг боловсруулдаг баруун тархи нь биеийн зүүн хэсгийг удирддаг юм байна. Ийм учраас хүмүүс сэтгэл хөдлөлөө ил гаргасан, энгийн чөлөөт зурган дээр зүүн талаасаа, харин сэтгэл хөдлөлөө нуух шаардлагатай буюу албаны зурган дээр ихэвчлэн баруун талаасаа зургаа авахуулдаг байх нь ээ.

Мөн бас нэгэн сонирхолтой зүйл нь ихэнх хөрөг зургийг зурахдаа нүүрний зүүн өнцгөөс зурсан байдаг байна. Тэгэхээр хөрөг зургийн хувьд ч мөн адил бид зүүн талаас илүү сайхан харагддаг гэдгийг нотолж байгаа биш гэж үү?


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна