Европын эдийн засаг хэзээ сэргэх вэ

Админ
2021/04/16

М.ХҮСЛЭН

Олон улсын валютын сан (ОУВС) Европын эдийн засгийг хямралын өмнөх түвшинд хэзээ хүрэх хугацааг хэллээ гэж CNBC уламжлав. Тус байгууллагын таамгаар энэ нь 2022 онд тохиох аж. ОУВС-ийн шинэчилсэн таамгаар Европын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 4.5 хувиар төсөөлсөн нь өмнөх хувилбараас 0.2 пунктээр бага байна. Европын хэд хэдэн цар тахлын халдварын тархалттай холбоотой хатуу хөл хориог нэгэн зэрэг тогтоож байгаа нь эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулахад хүргэжээ. 

Энэ нь эргээд улс орнууд болон Европын холбооны эдийн засгийг бүрэн нээх, сэргээх хугацааг хойшлуулдаг. “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг энэ зунаас эрт хийж, өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн зорилтод үндэслэн энэ удаагийн урьдчилсан таамаглалыг дэвшүүлсэн.Хэрэв зорилт биелэхгүй бол ОУВС-гийн таамаг дахин муудна. Тус байгууллагын тооцоолсноор, Европын холбооны инфляц 2021 оны эцэс гэхэд 1.1 пунктээр өсөж 3.1 хувь хүрэх аж. Эдийн засгийн өсөлтийг дэмжих нь үүнд нөлөөлнө. Европын төв банк дөрөвдүгээр улиралд инфляц ойролцоогоор хоёр хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь зорилтот түвшинд тохирно


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна