Та өөрөө өөрийгөө өвчлүүлж байгаагаа мэдэх үү

Админ
2021/04/16

Бид өөрсдийн бие махбодио өдөр тутмын жижиг үйлдлүүд, сэтгэл зүйн тогтвортой бус байдал, сэтгэл зовнил зэргээс шалтгаалж өвчлүүлж байдаг. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг гэдэг үг байдаг ч та бид л төдийлөн анзаардаггүй болохоос бидний бие өдөр тутамдаа танд бяцхан дохио өгч байдаг байх нь. Та өөрийн сэтгэл зүйгээ хянаж, эрүүл дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Хамгийн гол нь зөв бодол, эерэг хандлага нь илүү эрүүл, эрч хүчтэй, өөдрөг амьдрахад тань туслах юм. Иймээс та дараах зүйлсийг сайтар тунгааж, өөрийн бие сэтгэлийн эрүүл мэндээ хайрлаарай.

  • Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
  • Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
  • Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
  • Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө. 
  • Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө. 
  • Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө. 
  • Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
  • Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг  болон бамбай булчирхайг гэмтээнэ.
  • Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
  • Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
  • Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг. 
  • Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг. 
  • Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
  • Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчиний шалтгаанууд болдог. 

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна