Коровирусээс сэргийлэх олон улсын эмч нарын өгөх зөвлөгөө

Админ
2021/04/17

Дэлхий нийтээр аюулт цар тахал болох Ковид-19 халдвараар өвчлөөд байгаа энэ үед АНУ, Солонгос, Хятад, Тайваны эмч нар уг вирусын шинж тэмдэг болоод сэргийлэх аргын талаар ийнхүү зөвлөж байна.

ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:

1. Энгийн ханиад хүрсэн бол нус гарна, цэртэй ханиалгана. Корона вирусын хувьд хуурай ханиалгана, нус цэр гарахгүй. Энэ нь хамгийн хялбар ялгаж болох шинж тэмдэг!

2. Хуурай ханиалга ихсэж хоолой хуурайшиж, аргаж хатах анхны шинж тэмдэг нь 3-4 хоног үргэлжлэх ба амьсгалын зам хуурайшсанаар хоолой, залгиурт өвдөлт мэдрэгдэнэ. Энэ үед вирус амьсгалын замаар доошилж уушгинд хүрэх ба хатгалгаа үүсгэнэ. Энэ үе 5-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ!

3. Вирус нэгэнт уушгинд хүрч хатгалгаа буюу уушигны үрэвсэл болсон тохиолдолд өндөр халуурч, амьсгалахад хүндрэлтэй болох ба бүх бие сульдаж байнга цээж давчдах мэдрэмж төрнө. Хэрвээ яг ийм шинж тэмдэг илэрсэн бол нэн яаралтай өөрийгөө тусгаарлаж, түргэн дуудаж, шинжилгээ өгөх хэрэгтэй!!!

4. Вирусын халдварын нууц үе буюу ямар нэг шинж тэмдэг илэртлээ 28 хүртэл хоног байж болох талтай байгаа ажээ. Гэтэл ханиалгах халуурах шинж илэрсэн тэр үед бараг 50 хувьд нь уушиг хатуурах шинж буюу fibrosa өгсөн байсан бөгөөд энэ бол маш хүндэрсэн гэсэн үг гэнэ.

КОРОНАВИРУСЫН ШИНЖ ЧАНАР:

1. Уг вирус нь халуунд тэсвэргүй тул ойр ойрхон халуун бүлээн ус уух нь вирусээс сэргийлэхэд нэн тустай арга юм. Учир нь хоолойд вирус орсон ч гэсэн ходоод руу хөөгдөөд орно. Тэнд ходоодны хүчил түүнийг устгах болно. Эс бөгөөс вирус амьсгалын хоолойгоор дамжин уушиг руу орох магадлалтай бөгөөд энэ нь аюултай.

2. Вирусын эсийн хэмжээ 400-500 nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч шүүж, хамгаалж чадна. Жишээлбэл N95 маск нь вирусыг нэвтрүүлэхгүй 6 цаг хамгаалж чадах бол бусад энгийн маск 2 цаг хүртэл нэвтрүүлэхгүй барих боломжтой!

3. Уг вирус нь төмөр гадаргуу дээр хамгийн удаан буюу 12 цагаас дээш идэвхитэй амьдрах чадвартай тул хаалганы бариул зэрэг төмөр эд зүйлд хүрэхдээ заавал бээлий хэрэглэх эсвэл аль болох хүрэхгүй байх хэрэгтэй. Хүрсэн тохиолдолд нэн даруй урсгал усанд гараа савандаж угаах хэрэгтэй.

4. Хувцсанд наалдсан тохиолдолд 6-12 цаг хүртэл амьд байх тул гаднаас орж ирэхдээ гадуур хувцсаа ариутгалын спиртээр арчих буюу наранд 2 цаг орхиход вирус устах боломжтой. Угаалгын нунтагт маш тэсвэргүй тул өдөр бүр хувцасаа угаах нь хамгийн найдвартай арга юм.

СЭРГИЙЛЭХ АРГА:

1. Байнга амны хаалт буюу маск хэрэглэн, 1 хэрэглэсэн маскыг дахин хэрэглэхгүй байх!

2. Нүдний шил зүүх, үсээ боох, малгай өмсөх!

3. Хүнтэй гар барьж, тэврэлдэхгүй байх!

4. Вирус нь гар хүрэх замаар хамгийн их дамжиж тархах ба хүний гаран дээр 5-10-хан минут амьдрах боловч тэр 5-10 минутанд хүн гараараа маш олон болгоомжгүй үйлдэл хийдэг. Жишээлбэл нүдээ үрэх, хамраа ухах, маажих, амаа арчих гэх мэт үйлдлийг хүн минут тутамд санамсаргүй байдлаар хийдэг тул урсгал усанд гараа ойр ойрхон савандаж угаа! Ямар нэг юманд хүрсэн тохиолдолд нүд, ам, хамартаа хүрч огт болохгүй!

5. Гараа ойр ойрхон сайтар угаахаас гадна ам хоолойг зориулалтын уусмалаар зайлах, гэртээ давсны эсвэл содын уусмал бэлтгэн хоолой амаа байнга зайлах нь вирусыг уушиг руу орохоос өмнө устгах бас нэгэн сайн арга тул хэвшил болгоно уу!

6. Вирусын өндөр эрсдэлтэй үед хүйтэн ус, мөстэй ундаа уухаас зайлсхийн халуун бүлээн шингэн амаар маш их хэмжээгээр уух ёстойг анхаарна уу!

7. Хувь хүн өөрийгөө хянах энгийн боломжтой дараах аргыг өглөө бүр хийхийг зөвлөсөн байна. Амьсгалаа нэлээд гүн аваад гаргалгүй 10 тоолох орчимд барь тэгэхэд ханиалгаж, бөглөрч бачуурч давчдахгүй байвал уушиг эрүүл буюу вирус аваагүйн шинж байж болох талтай ажээ.


15
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна