Хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмж

Админ
2021/04/18

Хүүхэд гэдэг эцэг эхийнхээ тусгал байдаг. Таны өдөр тутамдаа хийж байгаа үйлдэл, үг бүрийг үр хүүхэд тань харж түүнээс үлгэр дуурайлал авч байдаг байна. Тиймээс хайртай хүүхдээ ирээдүйд зөв хүн болж өсөөсэй гэж хүсэж байвал та өөрөө зөв үлгэрлэл үзүүлж, багаас нь зөв дадлыг хэвшүүлэх нь чухал. Ингээд та бүхэндээ хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмжийг хүргэж байна.

1. Өөрийнхөө юмыг өөрөө л хий. Хэн нэгний гарыг бүү хар.
2. Тоглож болно , харин хийх ажлаа заавал хий.
3. Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд . Тодорхой зорилго тавь.
4. Найз нөхдөө зөв сонго. Дургүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз.
5. Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө.
6. Өөрийгөө битгий гол. Чадна гэж бодвол чадах л болно.
7. Дутагдлаа , алдаагаа хүлээн зөвшөөрч , засч бай.
8. Мөрөөд , томоор мөрөөд.
9. Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий.
10. Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвэл дахиад хийгээд үз.
11. Бусдыг анхааралтай сонсож бай.
12. Асуух юм байвал зоригтой асуу.
13. Шүүмжлэлд битгий уурла . Яагаад ингэж хэлснийг нь бод.
14. Хэн нэгнийг магтмаар байвал магт, талархмаар байвал таларх.
15. Шаардлагатай үед нь бусдад тусал.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна