Аризонагийн цөлд хөлдөөж хадгалсан 146 хүн эргэн амилахаа хүлээж байна

Админ
12 цаг 56 минутын өмнө

Криогенийн аргаар хөлдөөсөн 146 хүн Аризонагийн цөлд дахин амилахаа хүлээж байна. Фениксийн тансаг хотын захад байрлах “Alcor Life Extensions” сан нь нас барахаас нь өмнө хөлдөөсөн 146 хүний цогцсыг хадгалдаг. Тус сангийн эрдэмтэд үхэх процессыг түр зогсоон амьдралыг хадгалах боломжтой  хэмээн үзэж байгаа юм байна. Энэ нь онолын хувьд хэрвээ ирээдүйн техник технологи нь хөлдөөсөн цогцсыг амилуулах хангалттай хэмжээнд хөгжих юм бол оршуулсан хүмүүс амь орж чадна гэсэн үг юм.

Үхэх үедээ хөлдөхийг сонгосон хүмүүс бүгд маш чинээлэг хөрөнгөтэй хүмүүс аж.  Учир нь зөвхөн хөлдөөх үйл явц нь ойролцоогоор 200,000 доллар болдог ба хэдий хэр хугацаанд хадгалахаас шалтгаалж төлбөр нэмэгдэх юм. Уг байгууламжид байгаа баячуудын нэг нь дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Жеймс Бедфорд билээ.

Энэ бүхэн хэзээ ч биелэшгүй уран зөгнөл мэт санагдаж болох ч 2016 онд анагаах ухааны судлаачид туулайн тархийг яг ийм криоген төлөвөөс маш амжилттай гэсгээсэн байна. Тиймээс эдгээр 146 хүн ч мөн  адил хэзээ нэг өдөр дахин амилахыг үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж: UNILAD


0
1
1
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна