Монгол уран бүтээлчид Геннисийн номонд уран бүтээлээ мөнхлөх боломж нээгджээ

Админ
2021/04/19

Италийн Ром хотноо “Be part” дэлхийн хамгийн том уран зургийн үзэсгэлэн болох гэж байна. Одоогоор уг үзэсгэлэнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй уран бүтээлчдийн 35000 орчим уран зураг цуглараад байгаа аж. Энэхүү үзэсгэлэнгийн гол онцлогуудаас дурдвал:

  • Геннисийн номонд бичигдэнэ. /Оролцогч уран бүтээлчид уг түүхэн үйл явдалд өөрийн нэр, уран бүтээлээ мөнхлөн үлдээх боломжтой./
  • Үзэсгэлэнд оролцсон уран бүтээлүүдийг Геннисийн номонд бичигдсэний дараа аппликэйшнээр худалдана.
  • Нэг  уран бүтээлч 10*10 хэмжээтэй 30 ширхэг зургаар оролцоно.
  • Оролцох бүтээлийн сэдэв агуулга нь нээлттэй бөгөөд уран бүтээлчид өөрийн уран сэтгэмжээр бүтээлээ чөлөөтэй туурвих боломжтой.
  • Уран бүтээлч бүр зохион байгуулагч “Atelier Montez” галлерейтэй гэрээ байгуулна.

Харин манай улсын уран зураач, уран бүтээлчдийн хувьд энэхүү дэлхийн томоохон арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой бөгөөд  Монгол улсаас оролцох уран бүтээлчдийг мисс Б.Баттогтох хариуцан ажиллаж байна. Зохион байгуулагчийн зүгээс оролцох уран бүтээлүүдийг Итали руу 2021 оны 6 сарын 1-нээс өмнө явуулахаар төлөвлөжээ. Уг үзэсгэлэн нь манай улсын уран бүтээлчдэд дэлхийн олон улсын уран зураачидтай хамт өөрийн бүтээлээ Геннисийн номонд тэмдэглүүлж үлдээх алтан боломжийг олгож байгаа юм.  Италийн Ром хотноо болох энэхүү үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчид  дараах фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Ингээд нийт уран бүтээлчдээ уг үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэхүү дэлхийн томоохон үзэсгэлэнд оролцох гайхалтай боломжийг битгий алдаарай.

/олон улсын зураачдын явуулсан уран зурагнаас оруулав/


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна