“Facebook” компани “Clubhouse”-тай ижил үйлчилгээ нэвтрүүлнэ

Админ
2021/04/21

“Facebook” компани ойрын хугацаанд хэд хэдэн аудио функцыг нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, амьд харилцааг сонсох, харилцан ярианд шууд оролцох боломжийг олгодог “Clubhouse” хавсралтын ижил хувилбар болох “Live Audio Rooms” функцыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Үүнээс гадна “Facebook” компани хэрэглэгчдэд богино хэмжээний дүрс бичлэг хийж, түгээх боломжийг олгосон “Soundbites” хэмээх функцыг шинээр нэвтрүүлэхээр болжээ. Эдгээр функцыг ашиглан хэрэглэгч мөнгө олох боломжтой ч энэ нь бүх хэрэглэгчид үйлчлэх үү, эсвэл зөвхөн олон дагагчтай хүмүүст үйлчлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 
“Ойрын хугацаанд хэрэг­жүү­лэхээр зорьж буй өөр нэг төлөвлөгөө нь хэрэглэгчид “Facebook” нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд подкаст сонсох боломжтой болно” хэмээн тус компанийн тэргүүн Марк Цукерберг мэдэгдсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ