Жүжигчин О.Амгаланбаатар: Эсрэг биетийг илрүүлдэг тестээ корона илрүүлнэ гээд зарсан байсан

Админ
2021/04/30

"Бараа бүтээгдэхүүн сурталчилж, азтан шалгаруулдаг инфлүүнзэрүүд бас юуг хүмүүст хүргэж байгаагаа эхлээд сайн судлах хэрэгтэй юм билээ шүү.  98% -ийн баталгаатай корона илрүүлэгч тест гэхээр нь тэрнээс нь аваад баараггүй нь дээр гээд 3-ийг хэрэглэсэн. Ямар ч асуудалгүй сөрөг гэсэн хариу 3 удаа гарсан. Утасдаж асуухаар "Та асуудалгүй гэсэн үгээ, 98 хувийн баталгаатай" л гээд байсан.

Өөрийнхөө мэдлэггүй, тэнэгийг, тэрний хуурамчийг өвчнөө хүндрүүлж, хатгаа болгосны дараа л мэдсэн дээ. Тэгсэн эсрэг биетийг илрүүлдэг тестээ корона илрүүлнэ гээд зараад байж. Дайны хажуугаар дажин гэгчээр өвчнөөр далимдуулж үр дүнгүй, худлаа зүйлээр мөнгө ологчид, түүнийг нь баталгаажуулалгүйгээр түмэнд түгээгчид хойшид анхаарна биз ээ!!!"


0
0
0
1
4
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.