Э.Энхбат начин ухаангүй 40 хонож байна

Админ
2021/05/12

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг дөрөвдүгээр сарын 2-нд зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон. Түүнийг эхнэр, дүү нь сахиж байгаа ба одоогоор биеийн байдал нь дээрдээгүй, ухаангүй сэхээний орон дээр 40 хонож байгаагэдгийг эх сурвалж хэлэв. Мөн Н.Түвшинбаяр аваргын эхнэр сахихаар БНСУ-д очоод байгаа юм. 

Э.Энхбатын гэр бүлийн зүгээс “Маш олон төрлийн эмчилгээ хийж байна. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна " хэмээн ярьсан байна. 


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.206
    2021/05/13

    хурдхан эдгэр л дээ гуйя

    Хариулах