Ц.Анандбазарыг МАН-аас хөөхөөр болжээ

Админ
2021/05/13

Өөрийгөө 51 хэмээн нэрлүүлж бизнесээрээ дамжуулан олон охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан нь илчлэгдсэн ч төлбөртэй ярилцлага өгөн өөрийгөө өмгөөлсөөр байгаа Ц.Анандбазар намаасаа хөөгдөхөөр болжээ. Учир нь түүнийг өөрийнхөө хүсэлтээр шалгуулахгүй бол намаасаа хөөнө гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр "ТВ9 телевиз"-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн юм. Ц.Анандбазар энэ бүхнийг няцааж, уг асуудлыг өөрийнх нь эсрэг хийж буй улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн мэдэгдэж өнөөдрийг хүртэл шалгуулаагүй байгаа юм. Харин өнөөдөр Ц.Анандбазарын асуудал хэлэлцэгдэж түүнийг намаас нь хөөх шийдэлд хүрээд байгаа тухай дотоод эх сурвалж мэдээлээд байна.


5
0
2
0
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна