Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ

Админ
2021/05/14

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон.

Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байна. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм.




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна