Машины тэвш цахилгааны шугаманд хүрснээс үүдэн гурван хүн нас баржээ

Админ
2021/05/14

Хог буулгаж байсан машины тэвш цахилгааны шугаманд хүрснээс үүдэн богино холболт үүсэж гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 12-ны оройн 23 цагийн орчимд "СХД-ийн 31 дүгээр хорооны Хайрсны гудамжны хашаанд машин дэлбэрч хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиход, "Хово" маркийн автомашины жолооч Г барилгын хог буулгаж байгаад аватомашины тэвш нь цахилгааны шугамд хүрч, улмаар богино холболт үүсэж хажууд нь зогсож байсан гурван иргэн амиа алджээ. 



0
0
0
0
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна