Цагдаагийн албан хаагчийг зодож, гэмтэл учруулжээ

Админ
2021/05/15

Ховд аймгийн Буянт суманд постонд үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдааг зодсон хэрэг энэ сарын 13-ний өдөр гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Улаанбураа багт суух 18 настай эрэгтэй А нь тус сумын Норжинхайрхан багт суух, олон нийтийн цагдаа 25 настай эрэгтэй Ү-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, толгойн тус газарт нь удаа дараа цохиж, гэмтэл учруулсан байна.

Гэмтсэн алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна