М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж шүүх шийдвэрлэжээ

Админ
2021/05/17

Удаан хугацааны турш маргаан дагуулсан сэдэвтэй холбоотой шүүхийн шийдвэр дөнгөж сая гарлаа.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. АН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.

Шүүх бүрэлдэхүүн М.Тулгат даргатай АН-ын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна