Билл Гейтсын эхнэр гурван тэрбумын хувьцаа авлаа

Админ
2021/05/17

“Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтсээс салсан эхнэр Мелинда нь гурван тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцаа авсан тухай “Bloomberg” мэдээлжээ. Билл Гейтсийн байгуулсан “Cascade Investment” хөрөнгө оруулалтын компанийн хувьцааг Мелинда Гейтсийн өөр нэг компанид шилжүүлжээ. 

Ингэснээр хосууд салсны дараа Мелиндагийн авсан нийт хөрөнгийн дүн гурван тэрбум ам.долларт хүрлээ. Хөрөнгө оруулалтын компани ойролцоогоор 851 сая ам.долларын үнэлгээтэй 2.25 сая ширхэг хувьцааг шилжүүлэн өгчээ. Билл болон Мелинда энэ сарын 4-нд салах тухайгаа мэдэгдсэн. Тэрбумтны эхнэр салах өргөдөл эхэлж өгсөн билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна