Н.Түвшинбаярын цагдан хорионы хугацаа пүрэв гарагт дуусна

Админ
2021/05/18

Олимпын аварга Н.Түвшинбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 5-ны өдөр цагдан хорьсон юм.

Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байна. Түүнийг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 05-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт дуусах гэж байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.85
    2021/05/19

    Иргэн Түвшинбаяр гээд л биччих л дээ. Сэтгүүлчид ер нь мэргэжлийн сургууль төгсдөг гэж боддог.Сургалт чанаргүй болтол багш нараа.Гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол хуулиараа тэгш ял зэмлэлийг хүртэх учиртай.Тэр сайхан найз бөх нь бараг л ухаангүй 40 гаруй хонолоо.

    Хариулах
  • 192.82.86.133
    2021/05/18

    Huuli tegsh uilchilne bizdee. Xarj baiyidaa. Xunii altan saixan uriig nssaar ni eremdeg bolgoson xuniig. Sul ybyylacgyi bailguidee. Shuuxiin shudraga baidal yamar baix ni odoo l xaragdana.

    Хариулах