Нойргүйдэж, толгой нь өвдсөн багш салхилахаар гарах үедээ аваарын шатны тавцангаас унаж амиа алджээ

Админ
2021/05/19

Өчигдөр 12 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэгтэй гарсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тухайн багш хэт их ачааллын улмаас сүүлийн үед бие тавгүйрхэх болсон байна. Тухайн багшийн хувьд тус сургуульд Монгол хэлний багшаар ажилладаг.

Харамсалтай хэрэг гарахын өмнө сурагчиддаа давтлага өгч байсан аж. Улмаар бие нь эвгүйрхэж, түр салхилахаар аваарын шатны хэсэгт салхилах үед толгой нь эргэж унасан байх магадлалтай байгаа аж. 

Харамсалтай үйл явдал болохоос өмнө тухайн багш нойргүйдлийн улмаас толгой нь өвдөж, бие нь муу байгаа талаар ярьж байсан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна