Биткойны үнэ 17 хувиар буурчээ

Админ
2021/05/24

Дэлхийн хамгийн үнэтэй криптовалют болох биткойны үнэ ээлжит арилжааны үеэр 33.670 ам.доллар болж, 17.12 хувиар хямдарсан байна. Энэ тухай “Coindesk” цахим хуудас мэдээлэв. Өмнө нь биткойны ханш 35.754 ам.доллар байсан аж. 

Биткойн ямар ч хэрэглэгч, сүлжээний оролцогч “үйлдвэрлэх”, эргэлтэд оруулах боломжтой блокчейн технологид технологид суурилсан криптовалютын төрөл. Уг системийн тухай ойлголтыг 2008 оны арваннэгдүгээр сард түүний зохиогч (магадгүй зохиогчдын баг) сатоши Накамато анх мэдээлсэн. Биткойн сүүлийн үед их алдаршсан. Өнгөрсөн хоёр дугаар сард биткойны ханш 50 мянган ам.долларыг давж дээд амжилт тогтоосон билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна