Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилжээ

Админ
2021/05/27

Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас өнгөрсөн мягмар гарагт нэгэн эмэгтэй хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилжээ. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилан үйлдсэн байна.

     Тэрбээр хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн аж. Тэднийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж, өнөөдөр саатуулсан байна.

Банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлжээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна