ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн тагнуулын ажилтнуудын ялыг хэвээр үлдээв

Админ
2021/06/02

2020 оны нэгдүгээр сард тагнуулын байгууллагын ажилтнууд ОХУ-ын иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан.

Улмаар ТЕГ-ын Тусгай хэлтсийн бүлгийн дарга асан Г.Доржсүрэн нарын зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн тагнуул, цагдаагийн байгууллага хамтран шалгасан байдаг. Энэ хэргийг 2021 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэж, сэжигтэн этгээдүүдэд 3.8-аас 5.8 жилийн хорих ял оноосон.

Гэвч шүүгдэгч нарын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэргийг дахин хэлэлцлээ. Улмаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна