Сонгуулийн тухай хууль зөрчсөн Б.Цэцэгийг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ

Админ
2021/06/09

Сонгуулийн тухай хууль зөрчсөн жүжигчин Б.Цэцэгийг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ. 

Тодруулбал, тэрбээр санал өгч байх үеэрээ бичлэг хийсэн зургаа цахим хуудастаа нийтэлсэн.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 30.2-т саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийг санал өгч байхдаа дуу, дүрс бичлэг хийхгүй байх, зураг авахгүй байхыг анхааруулсан юм.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна