Valentino брэнд 127 сая еврогийн алдагдалд оржээ

Админ
2021/06/15

А.Минжинсор

Коронавирусын хүнд нөхцөл байдлаас болж загварын салбарын зах зээл хүнд цохилтод өртөөд байна. Өнгөрсөн жил Valentino брэндийн борлуулалт 27%-иар буурсан нь 1.1 тэрбум ам.доллартой тэнцжээ. Ийнхүү 2020 оны цэвэр алдагдал нь 127 сая евро болсон байна.

Тус брэндийн төлөөлөгч нар өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн Valentino “анхны эерэг үзүүлэлтүүдээ харж эхэлж байна” хэмээн хэлжээ. Компанийн орлогыг дээшлүүлэх үүднээс өмнө нь Gucci брэндэд ажиллаж байсан одоогийн Valentino-гийн гүйцэтгэх захирал Жэйкоб Вентурини хамгийн эрэлт сайтай цуглуулга болох Rockstud-ын борлуулалтыг ихэсгэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн санхүүгийн хувьд алдагдалтайт тооцогдож байгаа алдарт Red цуглуулгын үйлдвэрлэлийг зогсоожээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна