Криптовалют гэж юу вэ?

Админ
2021/06/17

Аливаа зүйлийг үндсээр нь ойлгох нь чухал. Криптовалют гэж яг юу байдгийг цөөн үгээр тайлбарлав. Гэхдээ юун түрүүнд дижитал хөрөнгө гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Дижитал хөрөнгө гэж тоон хэлбэрээр ямар нэгэн компьютер дотор бий болж, арилжаалагдаж, хадгалагдаж байдаг биет бус хөрөнгийг хэлнэ. Харин дижитал хөрөнгийг блокчейн технологитой хослуулснаар хуурамчаар үйлдвэрлэж эсвэл өөрт байхгүй хөрөнгийг бусад руу илгээх боломжгүй өвөрмөц дижитал хөрөнгийг бий болгож болдог.

 Криптовалют гэдэг нь блокчейн технологиос гадна криптографик гэх өндөр нууцлалын алгоритм ашиглан бүтээж буй арилжаа, солилцооны зорилго бүхий дижитал хөрөнгийг хэлнэ. Криптовалют нь койн, токен гэсэн хоёр төрөлтэй.Өөрийн гэсэн өвөрмөц, бусдаас ялгарах зорилготой бүтээгдэж буй блокчейн экосистемийг криптовалютын койн гэнэ. Эдгээрт Bitcoin, Ethereum нар орно. Харин тухайн экосистем дээр өөрийн гэсэн шинэ криптог гаргавал токен болно. Хүмүүсийн сайн мэдэх токенүүд гэвэл Tether, Shiba Inu зэрэг билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна