С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй

Админ
2021/06/21

Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй хэмээн мэдэгдэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна