Хөгшрөлтийг удаашруулдаг 7 хүнс

Админ
2021/06/21

Хөгшрөлтийн процессыг удаашруулдаг 7 төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Йогурт

Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг. Исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг сахаргүй хэрэглэдэг хүмүүс ходоод гэдэсний үрэвсэлгүй амьдардаг.

Загас

Долоо хоногт хоёр удаа л хоолондоо загас хэрэглэхэд хангалттай. Загасанд агуулагддаг ашигтай тосны хүчил омега-3 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хортой холестерины хэмжээг багасгана.

Тарвас

Зун бидний идэх дуртай тарвас нь амттай бөгөөд ашигтай. Тарвас нь хөгшрөлтийг сааруулдаг.

Нэрс

Долоо хоногт 2 удаа нэрс идвэл тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлж бас хөгшрөлтийг удаашруулдаг.

Жүрж

Витамин C, коллагеноор баялаг энэ жимс нь хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн жүржний таатай үнэр нь тайвшруулж, стрессийн түвшинг бууруулдагийг мэргэжилтнүүд тогтоожээ. Иймээс жүржийг зөвхөн идэх биш таатай үнэрийг нь мэдэр.

Брокколи

Брокколи нь турахыг хүсэж буй хүмүүсийн хоолны цэсэнд орох төдийгүй залуу насаа хадгалахыг хүссэн хэн бүхний дурлах ногоо юм. Витамин С-гээр баялаг энэ ногоо нь дархлаа сайжруулж, организмыг дотроос нь залуужуулдаг.

Авокадо

Авокадо бол жинхэнэ супер хүнс. Омега-9-өөр баялаг энэ жимс нь бидний арьсыг зөөлөн, эрүүл, гэрэлтсэн хэвээр нь хадгалдаг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна