Криптовалютын ирээдүй хэрхэх бол

Админ
2021/06/29

Саяхан л галзуурч байсан криптовалютын зах зээл хоёр сарын дотор орвонгоороо эргэлээ. Криптовалют эрчээ авах тусам төр засаг хуулийн хүрээнд зохицуулалт хийх нь ихэслээ. Жишээ нь, Энэтхэг улс криптовалют өмчлөх, олборлох, арилжаалахыг гэмт хэрэгт тооцохоор зэхэж байна. Харин манай улсын хувьд эсрэгээрээ нааштай хандаж байгаа бөгөөд виртуал хөрөнгийн хуулийн төслөө эхлүүлсэн. Хүчирхэг эдийн засагтай улс орнууд өөрсдийн валютыг хамгаалж, санхүүгийн төвлөрсөн зохицуулалтаа хадгалах үүднээс дижитал валютуудаа хөгжүүлээд эхэлжээ. Тэдгээр улсууд дундаас БНХАУ толгой цохиж явна. Араас нь ОХУ, Израил улсууд нэхэж байгаа аж. Койн арилжаачид өндөр хөшүүрэг ашигладаг учир биткойны ханш маш ихээр савладаг. Энэ нь эргээд төлбөрийн хэрэгсэл болоход нь том саад болж байна. Мөн луйврын асуудлууд их гарч байгаа гэнэ. Жишээ нь, саяхан Өмнөд Африкийн крипто биржээс 3.6 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий биткойн алдагдаж, биржийн эзэд нь алга болсон аж.




0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна