Галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Админ
2021/06/29

Энэ сарын 24-нд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас төмөр зам угаагдаж Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондох замын 76-р километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас есөн вагон замаас гарсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгах сэргээн босголтын ажлыг УБТЗ ХНН, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт болон байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн алба, Дархан, Орхон аймгийн “Петровис” ХХК-ны салбаруудтай хамтран шуурхай зохион байгууллаа. УБТЗ уг хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээж, улмаар сэргээн босголтын ажлыг өчигдөр бүрэн дуусгасан байна


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна