Коронавирус туссан иргэн гэрийн тусгаарлалтад байхдаа амиа хорлосон байна

Админ
2021/07/01

Баянзүрх дүүргийн 26-р хороонд эрэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 30-нд гарчээ. Тодруулбал, тус тоотод суух 55 настай иргэн Ж.Д нь аваарын шатны гишгүүрээс мяндсан уяагаар хоолойгоо боомилж, нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач энэ сарын 23-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, гэрийн тусгаарлалтад байжээ. Уг хэргийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна