Канны кино наадмын “Алтан дал модны мөчир”-ийг Жулиа Дюкорно хүртлээ

Админ
2021/07/20

Францын найруулагч Жулиа Дюкорногийн “Титан” драм 74 дэх удаагийн Канны кино наадмын гол шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг хүртлээ. Ж.Дюкорно Канны кино наадмын түүхэнд уг шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй болж байна. 

 Эхний шагналыг Шинэ Зеландын Жейн Кэмпион “Төгөлдөр хуур” киногоороо хүртэж байв. Канны кино наадмын “Гран-при” шагналыг Ираны найруулагч Асгар Фархади “Баатар” киногоороо, Финландын Юхо Куосманен “Зургадугаар купе” дэлгэцийн бүтээлээрээ тус тус авлаа. Шилдэг найруулагчаар Францын Леос Караксыг нэрлэв. “Шилдэг эрэгтэй дүр” шагналыг Жастин Курзелийн “Нитрам” триллерт тоглосон Америкийн жүжигчин Калеб Лэндри Жонс хүртлээ.

 Харин “Шилдэг эмэгтэй дүр”-ээр Йоаким Триерийн “Хамгийн муу хүн” драмд тоглосон Норвегийн жүжигчин Ренате Рейнсве тодорлоо. “Шилдэг кино зохиол”-ын шагналыг Японы Рюсүкэ Хамагучи, Такамаса Оэ нар “Миний машины жолооны ард суу” киногоороо хүртлээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна