ВИДЕО: Баян-Өнжүүл сумын ард иргэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниас газар нутгаа хамгаалан тэмцэж байна

Админ
2021/07/20

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн сум орон нутагт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл өгөхдөө Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийж, саналыг нь авсны үндсэн дээр зөвшөөрлийг олгох эсэх шийдвэр гарах ёстой боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийлгүйгээр, нутгийн малчин иргэдээс  асуулгүйгээр уул уурхайн лиценц өгөх нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. Энэ байдлаас болж хөрс, усны хомсдолд орсон малчид нутгаасаа дайжихад хүрч байна.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчид эрт үеэс  тойрон нутаглаж, дахин шүтсээр ирсэн Алтан-Овоо  уулаа БНХАУ-ын Каймон Лимитэд компанийн эзэмшил Эрдэнэжас ХХК-аас хамгаалан тэмцэж байна. Тэдний хэлж буйгаар сумын удирдах албан тушаалтнууд иргэдийн саналыг авалгүйгээр дур мэдэн хууль бусаар Эрдэнэжас ХХК-д лиценз өгж Алтан - Овоог ухаж төнхөж эхэлснээс хойш, тухайн нутаг гадаргын усгүй болж, газрын гарц урьд жилүүдийнхээс эрс муудаж байна гэв. 




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна