“Амьтны ферм” ном дахин хэвлэгдлээ

Админ
2021/07/26

ХХ зууны Английн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Жорж Оруэллийн “Амьтны ферм” ёгт зохиолыг “Монсудар” хэвлэлийн газраас шинэчилсэн найруулгаар хэвлэн гаргалаа. Уг зохиол анх манай улсад 1990-ээд онд Д.Чулуундоржийн орчуулгаар “Эзнээ сольсон нь” нэрээр хэвлэгдэж байсан. Харин 2005 онд “Амьтны ферм” нэрээр, өдгөө 2021 онд шинэчилсэн найруулгаар дахин уншигч олны сонорыг мялааж байгаа юм. “Амьтны ферм” зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр аргацаан, хүнд хүчир хөдөлмөрт нухалсан эзнийхээ эсрэг бослого гаргаж буй тухай ёгтлон өгүүлдэг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.67
    2021/07/28

    Моторгүй завь моторт завийг бодвол амьд мэдрэмж төрүүлдэг

    Хариулах