Ахлах ахлагч Э.Даваажамцыг 2 өрөө байраар шагнажээ

Админ
2021/07/26

Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг 2021.06.02-ны өдөр эхлүүлсэн. Тэрээр зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг ийнхүү эвдэж өнөөдөр /2021.07.26/ төрөлх нутагтаа уухайлан орж ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг 2 өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт 1 сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөөг олголоо.

Эх сурвалж: Ховд.мн



21
247
21
22
23
24

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна