Тэмцээний дүрэмд заагаагүй хувцас өмссөн Норвегийн тамирчдын торгуулийг дуучин “Pink” төлнө

Админ
2021/07/27

Б.Цагаанцоож

Өнгөрсөн долоо хоногт Болгар улсад зохион байгуулагдсан Европын далайн эргийн волейболын тэмцээнд Норвегийн эмэгтэй баг тамирчид оролцохдоо өөрт эвтэйхэн буюу ивээн тэтгэгчдээс эрэгтэй багт нь өгсөн шортыг өмсөж олны шүүмжлэлийг дагуулжээ. Европын гар бөмбөгийн холбооноос тус багийг “тохиромжгүй” хувцасласан хэмээн 1500 еврогийн торгууль ногдуулсан ба хувцасны дүрмийг зөрчиж, бусад тамирчдын дунд тэгш эрхийн маргаан үүсгэсэн хэмээн буруутгасан байна. 

Харин АНУ-ын дуучин “Pink” эмэгтэйчүүдийг ялгаварласан хувцаслалтын журмыг эсэргүүцэн тус багийн торгуулийн төлж өгөх санал тавьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээгээр цацсан мэдэгдэлдээ “Хүйсээр ялгаварласан дүрэм, хувцаслалтыг эсэргүүцсэн Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багаар би маш их бахархаж байна. Би та нарын өмнөөс торгуулийг чинь төлөхдөө баяртай байх болно. Европын гар бөмбөгийн холбоо хүйсээр ялгаварласныхаа төлөө өөрсдөө торгуулах ёстой” хэмээжээ. Норвегийн гар бөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Мэдээж бид ямар ч торгууль оноосон төлнө. Бид бүгд нэг завин дээр байгаа. Хамгийн чухал нь тамирчдад тухтай хэрэгсэл” гэж мэдэгджээ. 


2
1
0
2
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна