Жүжигчин Сөрөлтийн ах Сайед Моллайд ТАВАН САЯ төгрөг бэлэглэхээр болжээ

Админ
2021/07/28

Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай МӨНГӨН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов. Сайед Моллай хоёр дахь олимпоосоо мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг мандуулж Монголчуудын баяр бахдалыг төрүүлсэн юм.

Түүний хувьд Монгол иргэншил авснаасаа хойш эх орон, хайртай гэр бүлдээ очоогүй. Улстөрийн шалтгаанаас болоод эх орныхоо нэр дээр барилдаж чадахгүйд хүрсэн гээд олон даваа нугачааг туулж, Монгол Улсын иргэн болж, олимпын наадамд оролцсон.

Тэгвэл түүнийг шагнал авсна дараа жүжигчин Л.СӨРӨЛТийн ах ХАТАНДАЛАЙ компанийн захирал Сайед Моллайд ТАВАН САЯ төгрөг бэлэглэнэ гэдгээ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "САНД МОЛЛАЙ ТАНД БАЯРЛАЛАА. Өчигдөр энэ залуугийн талаар мэдээлэл уншаад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрсөн. Ганц бөх ч биш бүх салбарын ажилд амжилт гаргах нь асар их хөдөлмөр, тэвчээр, золиос байдаг түүнийг энэ хүн биеээрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй үнэн байх. Би баян хүн бишээ битгий буруугаар ойлгоорой байгаль орчныг хамгаалах ажил хийдэг ХАТАНДАЛАЙ гэдэг жижиг компанитай түүнийхээ орлогоос энэ гайхамшигтай сайхан залууд 5.000.000 сая төгрөгийн сэтгэлийн шагналыг өгөхгүй бол дараа харамсах юм шиг мэдрэмж төрөөд байна. ЭД БАЯЛАГ МӨНХ БИШ, ХҮНИЙ СЭТГЭЛ МӨНХ ЮМ БАЙНА. Би ч гэсэн нээх гоё зүйл ойлгосон юм шиг сэтгэл дүүрэн байна. БАЯРЛАЛАА МОЛЛАЙ МИНЬ ЭЭ" гэжээ.



16
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.31
    2021/07/31

    Энэ хүнд иргэншлээ өгсөн монголд амьдрах хувь заяатай эр хүн өгөх юмаа .Улс нь шийдэг чи тийм их цатгалан гөлөг үү наад 5 сая төгрөгөө эмч нарт хандив өг пялдаг шаар вэ?

    Хариулах
  • 203.91.117.8
    2021/07/28

    Ingeed tuilshraad ehleh yum. Ternii orond uvchind shanalsan huuhded handiv ugvul deer dee.

    Хариулах
  • 202.21.124.133
    2021/07/28

    Ба БЭГүй ХУУЛААД ТАВЬЧИХ ЮМУУ ТЭЭ үНДЭСНИЙ ШУУДАНГИЙНХАААН

    Хариулах