Монгол Улсаа төлөөлж, олимпод оролцох хүндийг өргөлтийн тамирчид Токиог зорилоо

Админ
2021/07/28

Монгол Улсаа төлөөлж, “Токио-2020” зуны олимпын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөх эрхээ авсан тамирчид Япон Улсын нийслэл Токио хотыг зорилоо.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга Э.Билэгсайхан нар өнөөдөр буюу долдугаар сарын 28-нд хөдөлжээ. Тэднийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулж байгаа. Ээлжит зуны олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөл наймдугаар сарын 2-ноос эхэлнэ.


1
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна