БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлалын үеэрээ буцалтгүй тусламжийн автомашинууд өгчээ

Админ
2021/07/29

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хил хамгаалах байгууллагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинууд хүлээлгэн өгчээ. Тэрбээр Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд энэхүү айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, хоёр орны хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцжээ.


Мөн цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.


1
0
0
0
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.63
    2021/07/29

    sain shlgaarai chagnah tuhuurumj suulgasan bj magad

    Хариулах