ОХУ-ын тамирчин Мадина Таймазовагийн тэвчээр хатуужил олныг шуугиулж байна

Админ
2021/07/29

Б.Цагаанцоож 

Өчигдөр жүдо бөхийн эмэгтэй -70кг жинд барилдсан Мадина Таймазова тамирчин хүний тэвчээр хатуужлыг харуулж хүрэл медаль хүртлээ. Мадина шөвгийн 8-ын барилдаанд Бразилын жүдоч Мария Портелатай барилдах явцдаа баруун нүдэндээ гэмтэл авсан. 16 минут үргэлжилсэн барилдаанд Мадина торгуулиар ялав. 

Мөнгөн медалийн төлөөх барилдаандаа олимпын аварга японы жүдочин Т.Араитай нийт 17 минут хүнд барилдаан хийж боолтонд орсон боловч тэссээр талбай дээр ухаан алдаж ялагдсан байна. Тус барилдаанд оролцохдоо Мадинагийн баруун нүд хавдсан нь ялагдалд их нөлөө үзүүлсэн.

Японы Тидзуру Араи, Оросын Мадина Таймазова нарын барилдаан

Орос улс олимпод улсынхаа нэрээр оролцохгүй байгаа шалтгаан нь 

ОХУ-ын засгийн газраас тамирчдаа системтэйгээр допинг хэрэглүүлдэг болох нь олон улсын допингийн агентлагийн шалгалтаар илэрч агентлагаас Оросын баг тамирчдын олимп, паралимп тэргүүтэй томоохон тэмцээн, уралдаанд улсынхаа нэр, төрийн дуулал, туг далбаа зэргийг дөрвөн жилийн хугацаанд ашиглах эрхийг нь хассан. Өнгөрсөн оны сүүлээр Спортын арбитрын шүүх (CAS)-ээс Оросын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулж 2021 оны 12 сарыг дуустал ОХУ ямар ч тэмцээнд оролцох боломжгүй болсон.

 Харин олон улсын олимпын хорооноос Орос тамирчдын хувийн амжилтыг хохироохгүйн тулд Russian olympic committee буюу ROC (Оросын олимпын хороо) гээчийг байгуулж Орос тамирчдыг олимпод оролцуулж байгаа юм. Орос тамирчдын гаргасан аливаа амжилт ОХУ-д бүртгэгдэхгүй бөгөөд зөвхөн хувь тамирчны нэр дээр бүртгэгдэх ба төрийн дуулал, далбаа ашиглагдахгүй байгаа билээ.


107
109
14
26
110
7

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна