Hi, crush…

Админ
2021/07/29

Б.Цагаанцоож

Бүсгүй минь, таалагддаг хүнтэйгээ харилцаа эхлүүлэхэд эмэгтэй хүний бардам зан саад болоод байгаа биз. Таалагддаг залуугаа хэрхэн өөртөө татах вэ? Өөрийгөө эвтэйхэн, зөвөөр ойлгуулахын тулд доорх аргуудыг туршаад үзээрэй.

1. Өөртөө итгэлтэй бай
Өөртөө итгэлтэй байдал нь эрчүүдийг соронзон мэт татдаг. Сэтгэл судлаач Иан Кернэр нэгэнтээ “Юунд дуртайгаа мэддэг, өөрийн бүх хүчин чармайлтаа түүндээ зориулдаг эмэгтэй хүн үнэхээр сэтгэл татам. Тэд маш үнэ цэнтэй, онцгой, мөн хэн нэгэнд зайлшгүй хэрэгтэй хүн болж чаддаг” гэж хэлж байжээ.

2. Адил төстэй талуудаа онцолж, төстэй зүйл байдаг шүү гэдгийг ойлгуул

“Хүмүүс тэр бүр мэддэггүй ч, бид өөрсөдтэйгөө зөвхөн ижил сонирхол, зан араншинтай хүн гэлтгүй ижил нүүрний хувиралтай хүнд ч мөн татагддаг” гэж хосын мэргэжилтэн Пам Спурр (Pam Spur) хэлжээ.

Ямар нэг зүйлээс мэдрэх мэдрэмжүүд давхцахад ямар ч хүн нөгөө хүнээ дотноор мэдэрдэг. Тиймээс сонирхол нэгддэг дуу, кино, анимэ зэргээ ярьсаар нэг л мэдэхэд дасчихсан байдаг нь цөөнгүй ээ.

                                                   

3. Хамт байхдаа утас эсвэл өөр ямар нэг зүйлд анхаарлаа бүү хандуул

Тэр хүнийхээ хажууд утсаа битгий оролдоорой. Тэдэнтэй өнгөрүүлэх цаг мөч бүр үнэтэй учраас түүнийг амьд харилцаагаар дүүргэх хэрэгтэй. Бас хөндий мэдрэмж төрүүлж магадгүй учраас утсаа оролдох нь боломжийг үгүй хийж ч болох юм. 

4. Түүнийг анхааралтай сонс

                                                     

Ихэнх залуус эмэгтэйчүүд бидэн шиг дотроо уудалж, ярьдаггүй. Гэхдээ эрэгтэй хүнд ч мөн ярилцаж ойлголцох хэрэгцээ гардаг. Сонирхол нэгддэг эсвэл дуртай зүйлийг нь яриулахад ямар ч хүн сонирхолтой яриа өрнүүлэх болно.

Ярилцах үедээ түүний яриаг анхааралтай сонсож байгаа шүү, ярьж байгаа чинь таалагдаж байгаа шүү гэдгийг ойлгуулахын тулд ярьсан зүйлийг нь лавшруулж асуугаарай. Өмнө нь ярьж байсан, хальт дурдаад өнгөрсөн зүйлийг нь хэд хоногийн дараа асуухад үнэхээр анхаарал хандуулсан гэдэг чинь харагдах болно.

5. Нүд бол сэтгэлийн толь

                                                      

Сайн хүнтэйгээ аль болох харц тулгарч, инээмсэглээрэй. Дор хаяж 8.2 секунд харц тулгарах үед эрчүүдэд гүнзгий мэдрэмж төрж дурлах магадлал ихэсдэг гэдгийг Английн эрдэмтэд эрчүүдийн дурлалын хугацааг судлан тодорхойлжээ.

Ярилцах үедээ ч мөн нүд рүү нь харж сонсвол илүү гүн сэтгэгдэл төрөх болно.

6. Үнэнээрээ бай

Ямар ч харилцаанд илэн далангүй, баг зүүж өөрийн жинхэнэ төрхөө нуухгүй байж тэр харилцаа удаан хугацаанд үргэлжилж, итгэлцэл улам бэхэжнэ.

7. Сэтгэлээ илчлэхээс бүү ай

                                                     

Хосын харилцаанд эмэгтэй хүний хамгийн том сул тал бол бардам зан. Түрүүлж сэтгэлээ илчлэх гэхээр бидэнд нэг л айдас төрж “Намайг юу гээд бодчих бол” гэхээс санаа зовдог. Гэтэл зарим талаараа мэдрэмжээ нуулгүй илэрхийлж, өөрийгөө тодорхой ойлгуулдаг эмэгтэй ч тэдэнд таалагддаг.

8. Өөрийн үнэ цэнийг бүү алд

Чи түүнд үнэхээр сэтгэлтэй байлаа гээд өөрийгөө дорд үзэх ёстой гэсэн үг биш. Юу ч болсон өөртөө хамгийн их хайртай байж, өөрийгөө шаналгах зүйл хийхгүй байгаарай. Над шиг хүнийг яаж тоосон юм бол гэх хандлага биш танд ч бас сэтгэл татах зүйл байдаг гэдгийг бүрэн ойлгоорой. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү. 


Харилцаанд нь амжилт хүсье. Бүсгүй минь чи чадна аа.


17
24
1
0
3
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.12
    2021/08/02

    tgedl buh tohirood goy baisanch salchdagshd

    Хариулах
  • 202.55.188.42
    2021/07/30

    Heregjuulj uziidaa, crush mn chi mnih ju

    Хариулах