АИ-92 шатахууны үнэ дахин нэмэгдэж 2,050 төгрөг болжээ​

Админ
2021/07/30

АИ-92 шатахууны үнэ энэ сард 2 удаа литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, одоо 2050 төгрөг болсон байна. 

ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэн тул Монгол Улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Ирэх сард АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл учирсан. Одоогоор АИ 95, АИ-98, AИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй байгаа. Иймд нөөцийг таслахгүй, хомстол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95, АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна. Харин AИ92 бензин хөдөө орон нутагт тасалдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Улсын хэмжээнд тус бензиний нөөц хэвийн байгаа” гэж мэдээлэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна