Мэргэжлээ зөв сонгох нь аз жаргалын хаалга

Админ
2021/07/30

Ц.Дэнсмаа

Бид амьдралдаа яалт ч үгүй хийх ёстой нэгэн том шийдвэртэй нүүр тулан ирээд байна. Энэ нь мэдээж ЭЕШ. Аав ээжүүдийн хэлж заншснаар конкурс шүү дээ. ЭЕШ болохын өмнө бид өөрийнхөө насаараа хийх ажил мэргэжлийг сонгодог. Чи бодоод үз дээ. Насаараа тэр ажлыг хийнэ гээд. Яахав хажуугаар өөр олон шинэ зүйлс туршиж хийж болно л доо. Гэхдээ л тэр ажлаа өдөр бүр байнга хийж амьдралаа залгуулах болно. Хэцүү санагдаж байна уу магадгүй л юм. Гэхдээ чи хэн нэгний шахалт шаардлагаар бус өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр, насаараа хийж чадах зүйлээ л сонговол тийм ч хэцүү бишээ.

Хэрвээ чи ажилтан болчихсон үедээ би дургүй юм байна гээд хаяхдаа хүрвэл хэтэрхий оройтчихсон байна шүү. Учир нь чиний хэдэн жил сурсан цаг хугацаа, төлбөр мөнгө, залуу насыг нь хэн эргүүлж төлөх билээ дээ. Хэн ч төлж чадахгүй шүү дээ. Тиймээс мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл мөрөөдөлдөө тулгуурлаж сонгоорой. 

Өөрөөсөө дараах асуултуудыг л асуугаад үз.

  • Би юуг хамгийн сайн хийдэг вэ?
  • Би юуг хамгийн ихээр сонирхдог вэ?
  • Би юунаас огт уйдалгүй, дурлаж хийж чадах вэ?

Энэ гурван асуултыг уншиж байхад л нэг зүйл бодогдож байна уу? Тэр чинь л чиний хариулт мөн шүү.  Хүн өөрийнхөө дурлан хийж байгаа зүйлээсээ хэзээ ч уйдхааргүй аз жаргалтайгаар хий. Мэргэжлээ зөв сонгох нь аз жаргалаа олж байна л гэсэн үг шүү залуусаа.

Түүнчлэн аав ээжүүд маань хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, ойлгох нь зөв шүү. Хүүхдийнхээ бодлыг сонсож ойлголцож ярилцвал хүүхдүүд тань өөртэй чинь маш нээлттэй харьцаж, нөгөө нуугаад хэлж ярьдаггүй зүйлсээ хүртэл хэлдэг юм шүү. Мэргэжлээ сонгох залуусдаа амжилт хүсье.


8
45
0
3
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна