Иргэдийн биед халдсан цагдаа нарыг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэлээ

Админ
2021/07/30

Цагдаагийн хоёр алба хаагч хоёр иргэнийг зодож байгаа бичлэг өчигдөр цахим орчинд тарсан. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа дээрх бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулсан байна. Энэ талаар ЦЕГ-аас мэдээллийг өглөө.

"2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:00 цагт Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах бааранд нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй, маргаан үүсгэж байна гэсэн дуудлага ирсэн. Ингэхдээ иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн иргэд болон цагдаа нар хоорондоо ярилцаж, хэргийг нуун дарагдуулсан байсан нь өчигдөр илэрсэн." гэв.

Тухайн алба хаагчдын албан тушаалыг түтгэлзүүлж, хэргийг материалтай нь шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл бичлэг нь одоогоос хоёр жилийн өмнө болжээ. 


1
0
1
2
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.56
    2021/07/30

    Бүх цагдаад уламжлагдаж ирсэн арга барилшүү энүүгээрээ таашаал авч баярлаж цагдаа болсны гавьяа гэж боддог хүмүүс

    Хариулах
  • 66.181.190.167
    2021/07/30

    Darga nar ni? Bur nariin yarival said, ÈSiin asuudal daa

    Хариулах